Намайг доктор Гейл Дайнис гэдэг. Би Вийлок коллежийн социологи болон эмэгтэйчүүд судлалын профессор, мөн порнографыг дижитал үеийн нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж тодорхойлдог “Дахин боловсруулагдсан соёл” ашгийн бус байгууллагын захирал, үүсгэн байгуулагч.
Би дэлхий даяар явж яриа хийж, сургалт ордог. Би коллежуудад лекц тавьдаг. Яриа эхлэх үеэр би юуг анзаардаг вэ гэхээр эрэгтэйчүүд над руу дайсагнасан, хорссон байдлаар хардаг. Яагаад гэвэл тэд намайг “Энэ дундаж насны эмэгтэй миний амьдрал, порногийн талаар юу мэдэх юм бэ?” гэж боддог. Харин намайг ярьж эхэлсний дараа тэдний бие, байгаа байдал шууд утгаараа өөрчлөгдөж эхэлдэг. Тэдний дайсагнасан байдал үгүй болдог. Яагаад гэвэл өмнө нь хэн ч порнографын талаар ингэж тайлбарлаж байгаагүй учраас. Тэд энэ төрлийн мэдээллээр өлсөж, цангасан байдаг. Ярианы төгсгөлд тэд босцгоож, зарим нь нүдэндээ нулимстайгаар туслалцаа гуйдаг.
Асуудал нь юу вэ гэхээр порно бол нийгмийн эрүүл мэндийн үл ойлгогдох хямрал юм. Миний бодлоор 35-аас дээш насныхан залуу үеийнхнийгээ ойлгодоггүй. Тэд порнографаар дүүрэн нийгэмд амьдрах нь юу болохыг ойлгодоггүй. Бидний эцэг эхийн амьдарч байсан үед, эсвэл бидний үед хөвгүүд хэрхэн порнографт ордог байсан талаар харцгаая. Тэд дээврийнхээ өрөөнөөс аавынхаа playboy сэтгүүлийг олдог, мөн тэдний хувьд порнограф руу нэвтрэх боломж хязгаарлагдмал байсан. Хэдий тийм болов ч энэ нь сөрөг нөлөөтэй байсан. Харин өнөөдөр та тэр өдрүүдийг эргэн дурсах болно. Яагаад гэвэл өнөөдөр юу болж байгаа гээч, тэднийг GOOGLE хайлт дээр порно гэж хайх үед тэд хүчирхийлэл, доройтол, хүнлэг бус бэлгийн ертөнцөнцөд шидэгддэг. Маш олон хүмүүс өөрсдийгөө юу руу орж байгааг мэддэггүй. Тэгээд порно тэднийг гэмдээж, тэдний өөрсдийгөө болон бусдыг үзэх үзэл, бэлгийн харилцаа, үерхэл зэрэгт аймшигтай нөлөө үзүүлж байдаг.
Бид бэлгийн харилцааг юу гэж боддог вэ? Бид үүнийг хайр хийх гэж хэлдэг. Харин порно бичлэгэн дээр үзэн ядалтыг л харуулдаг. Бүх сэтгэл хөдлөлүүд нь үзэн ядалттай холбогддог. Айдас, хүчирхийлэл, жигшил зэвүүцэл. Энэ бүхнийг эрэгтэй хүн эмэгтэйчүүдэд гаргадаг.
Залуу хөвгүүдэд бэлгийн амьдралын талаар ийм л танилцуулга хийгдэж байна.
Порнографын нөлөөллийг нь авч үзвэл, эхлээд энэ нь хөвгүүдэд нөлөөлж дараагаар охидуудад нөлөөлдөг. Шалтгаан нь хөвгүүд охидуудыг порнографт байсан эмэгтэйтэй адилаар биеэ авч явна гэж боддог. Тиймээс порнограф чамайг сэтгэл санаагаар унагаадаг. Та бэлгийн чадвараа алдахыг хүсэхгүй байгаа бол порнографын эсрэг зогсох хэрэгтэй. Хүмүүс яагаад порног тэгтлээ үзээн ядаад байгаа вэ гэвэл бид порнографын бэлгийн харилцааны талаар юу харуулж байгааг тэвчиж чадахгүй.
Порно вэб хуудсууд нь залуу хөвгүүдийг порнографт оруулахаар загварчлагдсан байдаг.
Харин дараагаар тэд кредит карттай, мөнгөтэй болох үедээ үүнд донтсон, байнгын хэрэглэгч нь болчихсон байдаг. Энэ бол төгс бизнесийн хэлбэр. Порно үзэж өсч байгаа залуу хөвгүүд насанд хүрээд ямар эр хүн болж төлөвшихийг би хэлж мэдэхгүй байна. Хэтэрхий эрт, бага балчир насанд нь тэднийг порнографт алдсаар байна. Бид порнограф хийдэг хүмүүсийг гэртээ орж ирэхийг зөвшөөрөөд зогсохгүй эрэгтэй болон эмэгтэй хүнийг зүгээр нэг эд материал гэж харуулдаг, харилцаа үерхлийг салгадаг, хүчирхийллээр дүүрэн ертөнцөд хүүхдүүдээ өгч явуулдаг. Иймээс л бид порнографыг нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж нэрлэж байгаа юм. Эхлээд хувь хүнд нөлөөлж дараагаар гэр бүлүүд, харилцаа тэгээд нийгэм, соёлд тархдаг.
Тиймээс бид хүчтэй байж, зоригтой байж, хүүхдүүддээ анхаарал хяналт тавьж энэ зүйлийн эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй.