МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ НАЙМААГ ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА.

АнБаунд Монгол нь Улаанбаатарчуудыг хүний наймааны эсрэг зогсохыг уриалан дараах үйл ажиллагаануудыг явуулдаг:

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Анбаунд Монгол нь залуучуудыг сурган, дэмжлэг үзүүлэн, хот даяар танин мэдэхүй нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, байгууллага хамт олонд хүний наймааны талаар урьдчилан сэргийлсэн мэдээлэл бүхий сургалт явуулдаг

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

Анбаунд Монгол нь хуульч, эмнэлэгийн мэргэжилтнүүд, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтануудад мэргэжлийн сургалтаар хангаад зогсохгүй, бусад бүхий л мэргэжлийн хүмүүсийг өөрсдийн чадвараа хэрхэн ашиглан хүний наймааны хохирогч нарыг тодорхойлж, тэдэнд үйлчлэх талаар бусад олон сургалтын үйл ажиллагаануудыг явуулдаг.

АМЬД ҮЛДЭГСДИЙГ ХАМГААЛАХ

Анбаунд Монгол нь аврагдсан хохирогчдын үндсэн бөгөөд яаралтай хэрэгцээг нь сайн дурын үндсэн дээр хангаж, асран хамгаалж дэмжлэг үзүүлдэг бөгөөд нөхөн сэргээх эмчилгээний хөтөлбөрийн дагуу тэдгээр хүмүүст тохирсон тусламжуудыг үзүүлдэг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

НИЙГМИЙН ХАРИЛЦАА:

Нийгмийн бүлэг, давхрагыг үл харгалзан хүний наймааг бүр мөсөн зогсоохоор гар гараасаа хөтлөн нэгдэхэд бодит өөрчлөлт явагддаг. Бидний зорилго бол засгийн газрын агентлагууд, ашгийн бус байгууллагууд, нийгмийн үйлчлэлүүд, чуулганууд болон хувь хүмүүсийн хоорондын хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нэгдмэл байдлыг бий болгох юм.

ИТГЭЛ НАЙДВАР:

Бид хохирогчид, амьд үлдэгсэд, хүн наймаа үйлдэгчид болон худалдан авагчдыг аврал, эдгэрэл болон амьдралд нь цаашид үүрд үлдэх бодит өөрчлөлт гарах итгэл найдвар бий гэдэгт итгэдэг. Бид хийж байгаа бүх зүйлсээрээ дамжуулж итгэл найдварыг бий болгохыг зорьдог. Бид өөрийн амьдралын түүхтэй, итгэл үнэмшлүүдтэй хохирогчид болон амьд үлдэгсдэд тухайн хүнд тохирсон тусгай эдгэрлийн явц байдаг гэдгийг нь таньж мөн хүндэлж авч үздэг.