Хүний наймаа.

Хүн худалдаалах гэмт хэрэг бол дэлхий даяар хамгийн хурдацтай тархаж буй, 50 сая гаруй хохирогчтой, үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Монгол улс ХХГХ-ийн илгээгч, хүлээн авагч орон бөгөөд хүмүүс хууран мэхлэлт, хүчирхийлэл дарамтан дор бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртсөөр байна. Монгол хүмүүс тэр дундаа хүүхдүүд Хятад, Чех, Унгар, Энэтхэг, Казакстан, Норвег, Швед, Өмнөд Солонгос, Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад албадан хөдөлмөрт өртөж Бельги, Камбож, Хятад, Герман, Хонгконг, Унгар, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк болон АНУ-д, бэлгийн мөлжлөгийн золиос болоод байна.

Энэ зүйл бидний нүдний өмнө болж байна.

Бидний ажлын байруудад:

Монголд охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар болон караоке клубуудад хүний наймаанд өртөж байна.

Цахим орчинд:

Хүн худалдаалагчид мансууруулах бодис эсвэл сошиал хэрэгслүүдийг, онлайн ажлын байрны заруудыг ашиглан, мөн англи хэлний хөтөлбөрөөр дамжуулан залилан хийж секс худалдаалах гэмт хэргийн хохирогч болгодог.

Манай нийгэмд:

Монгол хүүхдүүдийг хүчээр гуйлга гуйлган, хулгай хийлгүүлдэг ба эдгээр нь ихэвчлэн гэр бүлийнх нь оролцоотойгоор хийгддэг байна.

Монгол улсад үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг Анбаунд Монгол ТББ нь хамтран ажилладаг байгууллагуудын хамт олон нийтэд мэдээлэл өгч, шаардлагатай туслалцааг үзүүлж ажиллаж байна.

Бидэнтэй нэгдэх алхмууд

1. Шийдвэр гаргах.
2. Бичлэгүүдийг хуваалцах.
3. Сургалтанд хамрагдах.