Skip to content
Хүний наймаа
Бидний тухай
Бидний нөлөөлөл
Шийдвэр гаргах
Menu
Хүний наймаа
Бидний тухай
Бидний нөлөөлөл
Шийдвэр гаргах
Урьдчилан сэргийлэх сургалт
Мэдээ
Медиа
Хандив
Menu
Урьдчилан сэргийлэх сургалт
Мэдээ
Медиа
Хандив
Та дараах гурван арга замаар хүний наймааны эсрэг тэмцэх боломжтой.
1
Бэлгийн мөлжлөг болон порнографийн эсрэг тэмцэх шийдвэр гаргах.
Шийдвэр гаргах »
2
Хүн худалдаалах гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг нийгмийн сүлжээнд болон эргэн тойрондоо түгээх.
Бусдад түгээх
3
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд бодитоор өөрийн хувь нэмрээ оруулах.
Сургалтад хамрагдах
Хэрвээ та дараах нөхцөлд байгаа эсвэл дараах нөхцөлд байгаа хэн нэгнийг мэддэг бол цаг алдалгүй ТУСЛАЛЦАА АВААРАЙ.
Хэн нэгэн танд өөр газарт ажиллаж, амьдрах таатай санал тавьсан уу?
Зардлыг тань дааж туслалцаа үзүүлэхээр амласан уу?
Танд их хэмжээний мөнгө зээлдүүлж гадаад улсад зорчсоны дараа төлөх нөхцөл санал болгосон уу?
Танд тавьсан саналын талаар гэр бүл, дотнын хүмүүстээ хэлэхгүй байхыг зөвлөсөн үү?
Таны хувийн мэдээллийг авч, бичиг баримтыг хураан авсан уу?
Ажлын байртай холбоотой хаана байрлах, хэнтэй уулзах, ямар ажил хийх талаар тодорхой мэдээллийг өгөхгүй байна уу?
Хөдөлмөрийн хүнд нөхцөлд олон цагаар ажиллуулж байна уу?
Танд тохиролцсоноос бага цалин хөлс олгох, эсвэл цалин огт олгохгүй байна уу? Өмнөөс тань бүх шийдвэрийг гаргаж байна уу?
Таныг биеэ үнэлэлт, бэлгийн мөлжлөгт уруу татсан уу?
Таныг хянаж цагдан, бусадтай харилцаа холбоо тогтоох болон чөлөөтэй зорчих эрхийг тань хязгаарлаж байна уу?
Таныг сүрдүүлж бие махбод болон сэтгэл санааны дарамтад оруулсан уу?
Мэдээлэл өгөх утас:
Анбаунд Монгол ТББ 75757875
Та бидний үйл ажиллагааг дэмжиж хандив өгөх боломжтой. Таны өгсөн хандив хүний наймааны эсрэг тэмцэлд, тэр дундаа хүмүүс, хүүхдүүдийг хохирогч болох эрсдэлээс сэргийлэхэд зарцуулагдана.
Хандив өгөх
Хас банкны данс 5001174318 Анбаунд Монгол ТББ