Порнографын тухай үнэн – Таина Биен-Айме

    Би хүйс дээр суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхлын бүхий л хэлбэр дээр 20 жилийн турш ажиллаж байна.

     Бид биеэ үнэлэлт болон порнографыг харахдаа эдгээрийг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн нэг төрлийн худалдааны бэлгийн мөлжлөг гэж үздэг. Харин бидний oгт бодож үздэггүй зүйлүүд бол эдгээрийн ард хэн байгаа болон энэ олон тэрбум доллароор үнэлэгдэх талбарт ямар элементүүд нөлөөлж, дэмжиж байдаг талаар юм.

     Бид порнографыг харахдаа хэд хэдэн зүйлсийг таамагладаг. Порно бичлэгэнд гарч байгаа хүмүүс хийж байгаа зүйлдээ дуртай байдаг байх, хэрвээ хийхийг хүсээгүй байсан бол тэд хийхгүй л байсан шүү дээ, тэд үүнийг хийснээрээ их мөнгө олдог байх гэх мэт. Харин бид порнографыг дэлгэцэн дээрх бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг гэдгийг олж харж чаддаггүй.

     Охид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон хөвгүүд бүгд бэлгийн мөлжлөг, секс худалдааны хохирогч болох боломжтой. Порнограф нь нийгмийн эрүүл мэндийн хямрал, бидний цогцоор нь бүрэн дүүрэн таньж мэдээгүй байгаа нийгэмд тулгараад байгаа асуудал юм.

    Порно бичлэгүүд нь охид эмэгтэйчүүдийг өөрийг нь яаж хүчирхийлж байсан ч тэвчих ёстой гэсэн мессежийг өгдөг. Нөгөө талд эрэгтэйчүүд порно бичлэг үзсээр байгаа цагт, эмэгтэйчүүдийг эд материал гэж харсаар байгаа цагт хэзээ ч хүйсийн тэгш байдал бий болохгүй. Тэд ямар ч эмэгтэйг өөртэйгөө ижил тэгш гэж үзэхгүй.

Дэлхий дээр байгаа эмзэг, сул дорой хүмүүсийг ашиглан, тэднийг хүчирхийлж, худалдаж сая сая доллар олохыг бид зөвшөөрөхгүй, үүний эсрэг тэмцэж, ийм зүйл болохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.