Вичита мужийн их сургуулийн Хүний наймаатай тэмцэх төвийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч.
Бид 258 залуусаас дараах асуултуудыг асуусан,
- Таныг юу бэлгийн мөлжлөгийн /ашиг олох зорилгоор охид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн биеийг бусдад худалдах/ хохирогч болох эрсдэлд оруулсан бэ?
- Бэлгийн мөлжлөгөөс гарахад тань танд юу тусалсан гэж бодож байна?
Судалгаагаар бид порно бичлэг болон бэлгийн мөлжлөг нь хоорондоо уялдаа холбоотой болохыг тогтоосон. Бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон хүмүүстэй ажиллаж байх үед тэднийг бусдад худалдахынхаа хажуугаар мөн порно бичлэгэнд оролцуулдаг байсан нь тодорхой болсон.
Порно бол эрсдэл үүсгэгч хүчин зүйл, мөн порно бичлэг нь хүн худалдаалдаг хүмүүсийн хувьд нэг төрлийн сурталчилгаа болж өгдөг.
Порно бичлэг бол дэлгэцэн дээрх хүчирхийлэл.
Порно бичлэгээс эхлээд бэлгийн мөлжлөг хүртэл бүгд хүчирхийллээр дүүрэн, энэ бүх асуудлууд нь хоорондоо уялдаа холбоотой. Порно бичлэг дээр гардаг дүрсүүд нь хүмүүс бэлгийн харилцаанд орж байх үедээ хүчирхийлэхийг, хүчирхийлүүлэхийг хүсдэг гэсэн санааг хүмүүст өгдөг. Өнөөдөр, энэ цаг үед хүчирхийлэл агуулаагүй порно бичлэг олдох боломж ховор.Порно үзсээр байвал тэд бусдыг цохиулах дуртай, өвдөхийг хүсдэг гэсэн буруу ойлголттой болдог төдийгүй үүнийгээ хэвийн гэж үздэг болдог.
Хүмүүс тоо, хувь, үзүүлэлтийг их асуудаг. Гэхдээ тоо чухал биш. Хүчингийн хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч 1 хүн байсан ч энэ нь их тоо.
Эх сурвалж: https://truthaboutporn.org/media/