Порнографын тухай үнэн – Донна М. Хьюз

Роуд Айландын Их Сургуулийн Жендер ба эмэгтэйчүүд судлал, Социологи ба Антропологийн профессор.

Би бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, порнограф, биеэ үнэлэлт, хүний наймаа зэрэг зүйлүүд бүгд хамтдаа ажилладаг болохыг харсан. Эдгээр хүчирхийллийн олон төрлүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой.

Бэлгийн мөлжлөгийг хүнд хүч хэрэглэх, хүчирхийлэх, залилан мэхлэх, албадах, порно бичлэгэнд оруулах зэрэг замаар үйлддэг гэж тодорхойлдог. Хэн нэгэн хүч хэрэглэж, ямар нэг зүйлийг хийхийг тушаах нь хүч хэрэглэх гэсэн үг. Хэрэв порнографын найруулагч хэн нэг эмэгтэйд “Чи яг ийм бэлгийн үйлдэл хийж байгаа дүрд оролцоно” гэж хэлчхээд ирснийх нь дараа “Бидний төлөвлөгөө өөрчлөгдсөн” гэж хэлвэл тэр эмэгтэйг залилан мэхэлсэн гэсэн үг. 

Порнографын салбарт бусдыг албадаж, ямар нэг эмзэг сул талаар нь барьж, ашиглах тохиолдол их байдаг. Садар самуун агуулсан кино нь дээр хэн нэгэн эсрэг хүнээ хүчирхийлж байгаа хэсэг гарвал тэр нь хуурамч, жүжиглэлттэй хийгдэж байгаа гэдгийг бид бүгд мэддэг. Харин порно бичлэгийн хувьд энэ нь эсрэгээрээ. Порно бичлэг нь дээр гарч байгаа хүчирхийлэл болон өөр бусад сөрөг үйлдлүүд нь ямар ч жүжиглэлтгүй бодитоор болж байдаг.

Порно бичлэг нь дээр гарч байгаа хүчирхийллүүд тэр эмэгтэйн бие болон сэтгэл зүйд нь шууд, бодитоор нөлөөлж байдаг гэсэн үг. Үүнд ямар ч жүжиглэлт байхгүй.

Порно бичлэг нь дээр гардаг хүмүүсийн ихэнхи нь арилжааны бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг.

Эх сурвалж: https://truthaboutporn.org/media/

Leave a Comment