Анбаунд Монгол ТББ нь 2013 оноос хойш хүн худалдаалах гэмт хэрэг болон түүний эрэлтийн эсрэг сайн дурын гишүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус байгууллага юм.

Бид дараах үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх нөлөөллийн аян, үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд ойлголт, мэдээлэл өгөх болон хувь хүн, хамт олон, байгууллагуудад урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулдаг.

Мэргэжилтнүүдэд зориулсан сургалт

Салбар бүрийн мэргэжилтнүүдэд өөрсдийн чадвар, нөөц бололцоог ашиглан хохирогчийг хэрхэн таньж тогтоох, тэдэнд туслалцаа үзүүлэх талаар сургалт, семинаруудыг зохион байгуулдаг.

Хохирогчид туслалцаа үзүүлэх

ХХГХ-ийн хохирогч, даван туулагч, эрсдэлд буй хүмүүст тэдний хэрэгцээнд нь нийцүүлэн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилж ажилладаг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Найдварт суурилсан:

Хүний наймаа явагдаж буй харанхуй ертөнцөд шударга ёс ялж энэ гэмт хэрэг зогсоно гэдэгт бид итгэдэг. Хохирогч, даван туулагчид өөрсдийн үнэ цэнийг ойлгож амьдралдаа сайн өөрчлөлтийг хийх боломжтой гэдэгт бид итгэдэг. Бид өөрсдийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс болон хүүхдүүдийн хатуужил, хүч чадал, эр зоригоос урам авч урагшилдаг.

Нийгэмд үйлчилдэг:

Бид нийгэмд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд юу дутуу, ямар хэрэгцээ байна түүнийгнөхөн ажиллахыгидэвхтэй эрэлхийлдэг.

Чанарыг эрхэмлэсэн:

Бид үзүүлж буй үйлчилгээгээ сайн чанартай хүргэхийн төлөө ажилладаг. Сайн туршлагыг дагаж, сүүлийн үеийн судалгаа шинжилгээг ашиглаж, мөн нотолгоонд суурилсан хөтөлбөрүүдээр дамжуулан бид нийгэмдээ хамгийн сайн урьдчилан сэргийлэх үйлчилгээг хүргэхийг эрмэлздэг.