Порнографын тухай үнэн – Доктор Мэри Анн Лайден

Пенсильванийн их сургуулийн Танин Мэдэхгүйн Эмчилгээний Төвийн боловсролын захирал, сэтгэлзүйн эмч.

Амьдралыг юу илүү чанартай, сайхан болгодог вэ? Амьдралд түүний хамгийн том утгыг өгдөг хоёр үндсэн хүчин зүйл байдаг гэж бид ойлгодог. Хайр болон ажил. Бид ажил хийх үед бидэнд зааж сургах, үлгэж жишээ болох хүмүүс байдаг, бидэнд сурч, судлах боломжтой хичээлүүд байдаг. Тэгэхээр бид ажлын талбарт хангалттай туршлагатай гэсэн үг. Харин хайрын тухай бид хаанаас сурдаг вэ?
Порно бичлэгийн бусдад заадаг бүх зүйлс худал болохыг эс тооцвол, порно бичлэг нь олон талаараа төгс заах хэрэгсэл юм. Порно бичлэг нь таны амьдралын хамгийн чухал зүйлсийг үгүй хийх, устгах зүйлсийг танд зааж байдаг. Порно бичлэг нь танд анзаарагдахгүйгээр танд нөлөөлж байдаг. Таны хандлага, зан чанар, үзэл бодол, сэтгэл хөдлөл, эсрэг хүнээсээ хүлээх хүлээлт зэрэг олон зүйл дээр тань хортой, аюултайгаар нөлөөлж, таныг өөрчилдөг.

Бид коллежийн 1 дүгээр курсын оюутнуудаас порнографын хэрэглээний талаар асууж, тухайн хэрэглээ нь юутай холбогдож байгааг судалсан. Бид нарын олж мэдсэн зарим зүйлс гэнэтийн биш байсан юм.

Бид охид, эмэгтэйчүүдийг худалдаж авдаг мөн порно үздэг залуучуудаас яагаад ийм зүйл хийдэг болохыг асуусан. Тэд “секс бол дотно, нандин үйлдэл биш” учраас гэж хариулсан.

Порно бичлэг нь бусдад секс бол дотно харилцаа биш гэсэн мессежийг өгдөг.

Порно бичлэг бол түргэн хоол. Порно бичлэг бол хуурамч, жинхэнийг нь олж аваарай.