Порнографын тухай үнэн – Жон Д.Фүберт

Намайг Жон Д.Фүберт гэдэг. Би Оклахама Их Сургуулийн оюутны хэсгийн дээд боловсролын профессор, мөн цэргийн болон оюутны байранд бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг  “Дөрөвт Нэг” үндэсний ашгийн бус байгууллагыг 1998 оноос хойш удирдаж байна.

Порнограф бидний амьдарч байгаа нийгэмд хэр их хэмжээний хор хөнөөл учруулж байна вэ? 2008-2011 оны хооронд гуравхан жилийн дотор порнографт өртсөн 13-аас доош насны хүүхдүүдийн тоо 14%-иас 94% болж өссөн. Энэ үед ухаалаг гар утасны салбарт томоохон өөрчлөлт гарсан. Энэ үеийнхэн хүн төрөлхтний түүхэн дэх аль ч үеэс илүүтэйгээр порнограф үзэх боломжтой болсон.

ПОРНО БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ ГАРЫН АВЛАГА

Би порнограф үзсэн хүн бүрийг хүчирхийлэл үйлдэнэ гэж хэлээгүй. Порнограф хүмүүст хэн нэгэнтэй дотно харилцаанд орохдоо ширүүн, догшин байх ёстой гэж заадаг.

Арканзасын Их Сургуулийн нэгэн судалгаагаар порно кино, бичлэгүүдийн 88 хувь нь нэг нь нөгөөгөө хүчирхийлж байгааг харуулсан байсныг тогтоосон. Ихэвчлэн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг. Энэ судалгаанаас миний сонирхлыг ихэд татсан хэсэг нь порно бичлэг дээр 1 нь нөгөөгөө цохих үед хүчирхийлүүлж буй хүмүүсийн 95% нь тааламжтай байгаагаа илэрхийлж эсвэл ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан явдал юм.

ПОРНО ЭНЭ ҮЕИЙНХЭНД БЭЛГИЙН ХАРИЛЦАА БОЛОН ХҮЧИРХИЙЛЭЛ НЬ ХАМТ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ЗААЖ БАЙНА.

Би саяхан нэгэн судалгааг уншаад маш их гайхсан. Энэ судалгаагаар эрэгтэйчүүдийг порно үзэж байхад нь тархинд нь шинжилгээ хийж, эрчүүд порно бичлэг үзэх үед тэдний тархинд ямар дохио илэрч байгааг тодорхойлохыг зорьсон. Үр дүнд нь хүнтэй холбоотой бус эд материалтай холбоотой дохио илэрч байсныг олж мэдсэн.  Бид бусдыг гутаан доромжлох тусам тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэх боломжтой болж ирдэг. Порно ийм л зүйлийг харуулдаг.

Би эрдэмтэн хүний хувьд порнографыг судалсан. Би порно бидэнд ямар нөлөөллийг бий болгож байгааг нь харсан. Намайг бухимдуулж байгаа нэг зүйл нь судалгааг харсан хүмүүс баттай эх сурвалж байгаа эсэхийг асуусаар байсан. Яагаад гэвэл тэдний өөрсдийнх нь итгэдэг зүйлтэй зөрчилдөж байгаа учраас тэр. Харин тэд порнограф болон бэлгийн хүчирхийллийн холбоог та нар зүгээр л таамаглаж байна гэж хэлсэн.

Бидэнд порно болон хүчирхийлэл нь хоорондоо шууд хамааралтай, уялдаа холбоотой болохыг харуулсан 50 гаруй судалгаа байгаа. Порно сайтууд хүмүүст порно болон хүчирхийлэл нь ямар ч холбоогүй гэж хэлдэг. Порно бичлэгүүд дундаас хүчирхийлэл агуулаагүй бичлэгийг олох магадлал нь 1 тэрбумд 1 ширхэг юм.

Одоо үеийнхэн секс ба хүчирхийлэл нь хамт байх ёстой гэх ойлголттой болж байна. Гэхдээ бид тэдний энэхүү буруу ойлголтыг засч зөв болгож чадна гэж итгэж, найдаж байна.

Leave a Comment