КОВИД 19 + ПОРНО + СЭТГЭЛ ЗОВНИЛ = 3 ТОМ ТАХАЛ НЭГДЭХ ҮЕД ЮУ БОЛДОГ ВЭ?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүсээгүй бэлгийн харьцаанаас чөлөөлөхөд чиглүүлдэг, илтгэгч, зохиолч, мэдрэлийн эмч JAY STRINGER –ийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Саяхан дэлхий даяар порно хэрэглээ 11.6 хувиар өссөн. Хамгийн алдартай, том порно вэб хуудсуудын нэг болох Pornhub вэб хуудас нь КОВИДтархалтын эд үеэр Итали дахь хэрэглэгчиддээ үнэтэй контентуудаа үнэгүй болгож өгсөн. Үүнийгээ зарлахдаа, “Бусад хүмүүсийг бэлгийн хүслээ хангахад ашиглах бус харин бэлгийн дур хүслээ бууруулж, өөрсдийгөө тайвшруулах аргыг хамтдаа сурцгаая” гэсэн байна.

Порнограф руу эргэнэ гэдэг нь дэлхийгээс холдоно гэсэн үг.

Яг энэ цаг үед буюу илүү их сэтгэл зовнил, ганцаардалтай байгаа үед порнографыг илүү ихээр бусдад тараан дэлгэрүүлж байна. Гэхдээ порнограф нь бидэнд байгаа асуудлыг шийдэхгүй, харин улам бүр хүндрүүлдэг.

Порнограф нь цаанаа маш том 2 асуудлыг дагуулж байдаг.

  1. Порно бэлгийн чиг хандлага, ойлголтыг болон сэтгэцийн эрүүл мэндийг гэмтээдэг
  2. Порно бол эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл

Порно бэлгийн чиг хандлага, ойлголтыг болон сэтгэцийн эрүүл мэндийг гэмтээдэг.

Энэ долоо хоногт уулзаж ярилцсан үйлчлүүлэгчдийн маань нэг хэлэхдээ “Би унтахгүй байгаа, миний оюун ухаан үүрийн 5 цагтай уралддаг. Бид хямралтай байгаа, гэхдээ бид үнэхээр сэтгэл гутралын талаар ярилцах хэрэгтэй гэж үү? Хэрвээ энийг хангалтгүй гэж үзэж байвал, манай аав ханиад хүрсэн ч шинжилгээ өгч чадаагүй байгаа. Миний оюун ухаан зүгээр л амарч чадахгүй байна.” Таны харж байгаачлан, биднийг сэтгэл зовнисон үед бидний тархи биднийг тайвшруулах зүйлсийг эрж хайдаг. Гэсэн хэдий ч бидэнд хэрэгтэй чухал зүйл бол дотоод сэтгэл зовнилыг тэсвэрлэх чадварыг хөгжүүлэх юм.

Таныг сэтгэл зовнилоо давж гарахаар порно үзэх үед таны тархи таны хийж байгаа зүйлийг сэтгэл ханамж, таашаалтай холбох шинэ мэдрэлийн замыг үүсгэдэг. Таны тархинд газрын зураг шиг л олон мэдрэлийн замууд үүссэн байгаа.

Эдгээр нейротрансмиттерууд бидний тархинд дараах мессежийг өгч өөрчилдөг, “Үүнийг санаж байна уу! Энэ үед үнэхээр сайхан байгаагүй гэж үү, өөр юунаас ч илүү амар хялбар шүү дээ”. Таныг порно үзэх бүрт порно таны бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлнө.

Порно танд зөвхөн өөрийнхөө бэлгийн хүслийг хангах талаар зааж сургадаг. Порно танаас юугч шаарддаггүй бүх зүйлсийг бусдаар дүүргүүлэх ертөнцийг таны дотор бүтээж байдаг. Та зөвхөн өөрийгөө л боддог болно гэсэн үг. Жинхэнэ, бодит, эрүүл бэлгийн харилцаа таныг хүслээ мэдэрч, хөгжүүлж, суралцаж, эсрэг хүнийхээ хүслийг ойлгож мэдэрч байхыг хүсдэг.

ПОРНО = ЗОРИЛГОГҮЙ БАЙДАЛ

Unwanted гэх номондоо зориулж хийсэн судалгаагаар би тухайн хүн тодорхой зорилгогүй үед порно үзэх хэмжээ нь 7 дахин нэмэгдэх боломжтойг олж мэдсэн.  Зорилго, зорилтгүй байдал нь биднийг порно руу хөтөлдөг. Маш олон хүмүүс порно үзэхээ болихыг оролддог ч тэднийг өдөөж байгаа зүйлсийг өөрчлөх тал дээр бага зүйл хийдэг.

Порно үзсэнээр таны юу ч сайжрахгүй, харин порно таныг амьдралын тань чухал асуудлуудаас зайлсхийхийг, зугтахыг уриалж байдаг.

Энэхүү өгөөшийг та авахдаа илүү хүнд хэцүү нөхцөл байдал руу унах болно. Хувь хүн болон харилцааны асуудлаа шийдэхийн тулд сонгосон энэхүү сонголт маань тэдгээр асуудлыг улам бүр дордуулдаг. Та порнографаас гарахыг хүсч байвал үзэх порноныхоо хэмжээг багасгахаас гадна амьдралдаа илүү том чухал зорилгыг, хэвшлийг, амар тайвныг олохыг хичээх хэрэгтэй.

ПОРНО = ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ

Хямралын үед бид өөрийн хэрэгцээгээ сайн мэддэг ч энэхүү үйл ажиллагааны явцад бусдад учруулж буй хор хохирлыг олж хардаггүй.

Порнографт байдаг 1 том асуудал нь 1 хүний хүсэл, таашаал нөгөө хүний зовлон зүдүүр, мөлжлөг болж байдаг.

Порно хүнийг илүү хэрцгий, дорой болгодог. Маш олон залуус анх үзээд авдаг байсан сэтгэл ханамжаа авахын тулд илүү хүнд, гаж, хэвийн бус, хэрцгий зүйлсийг үздэг. Эхэндээ таньд энгийн усны хувцастай хүүхнүүдтэй сэтгүүл байхад хангалттай байдаг байсан бол тодорхой хугацааны дараа ижил мэдрэмж, таашаалыг авахын тулд та илүү зүйлийг хүснэ. Судлаачид порнографын алдартай, түгээмэл байгаа 300 порно дүрс бичлэгийг шинжилж үзэхэд тэдгээр бичлэгийн 88.2 хувь нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн агуулгатай байсан байна.

Хувь хүний эдгэрэлт нь хүчирхийллийн эрэлтийг зогсооно.

Вирусын тархалттай энэ үе хүн төрөлхтний түүхэнд тод үлдэнэ гэдэгтэй бид санал нийлэх байх. Хорио цээр, тусгаарлалтын энэ үед бид дижитал/сошиал ёс зүйгээ мартаж болохгүй. Дэлхий даяар тарсан Ковид-19 вирус болон порнографын эсрэг тэмцэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Зөвхөн өөрийгөө бодолгүй, бусдыг бодож тэдэнд тусалж, өөрсдийгөө болон бусдыг эдгээцгээе.

Эх сурвалж: https://fightthenewdrug.org/what-happens-when-the-world-mixes-covid-19-anxiety-and-pornography/